32 мянган иргэний мөнгийг Төрийн санд буцаажээ


Засгийн газраас иргэн бүрт олгож буй 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэгийг нийт иргэдийн 93.1 хувьд олгосон талаар Сангийн яамнаас мэдээлэв.

Тодруулбал, энэ сарын 8-13-нд 3 сая 173 мянга 897 иргэнд 952 тэрбум 169 сая төгрөгийг Төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан олгожээ. Харин 32 мянга 144 иргэний мөнгө Төрийн санд буцан шилжсэн байна. Энэ нь дараах шалтгаантай байгааг Сангийн яамнаас тодотгов. Үүнд:

Хүлээн авагчийн данс хаагдсан,

Хүлээн авагчийн нэрийг латин үсгээр бичсэн,

Хүлээн авагчийн нэрийг латин болон кирил үсэг хольж бичсэн,

Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авсан,

Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичсэн,

Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон.

Иймд иргэдийг ebarimt.mn  дэх бүртгэлээ шалган шинэчлэхийг тус яамнаас зөвлөв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.34
    2021/04/14

    Bank tatahgvi gecheed tatchihsan bna shdee haan bank

    Хариулах