Хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд хэрхэх талаар нийслэлийн лавлагаа, мэдээллийн утсанд их хандаж байна.
Тус лавлахад хандаж буй иргэдийн 13.1 хувийг хөдөө орон нутаг хэрхэн явах тухай асуудлаар тодруулга авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна.
Энэ талаар "Улаанбаатар хотоос орон нутагт зорчих зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний хариу /72 цаг/-г үндэслэн товчоодоор нэвтрүүлж байгаа. Иймд орон нутаг руу дээрх шалтгаанаар зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авах юм" гэсэн албан тайлбарыг холбогдох байгууллагын зүгээс өгч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна