Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 10-25-ныг өдрийг дуустал Бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Энэ хугацаанд 15 байгууллага өдөрт нийт ажилчдынхаа 10 хүртэл хувийг хөдөлгөөнд оролцуулж, ажиллах нөхцөлтэй юм. Мөн хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэд гэрийнхээ ойр орчимд салхилах, хүнсний дэлгүүр болон эмийн сан явж болно гэдгийг УОК, НОК-оос мэдээлсэн. Гэсэн хэдий ч гадуур иргэдийн хөл хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлийг УОК-оос чиглэл өгсөн байна.
Тодруулбал, явган хүний хөдөлгөөнийг 06:00-08:00, орой 16:00-18:00 цагуудаас бусад цагт бүрэн хязгаарлахаар болжээ. Өөрөөр хэлбэл, дээрх цагт иргэд салхилж, мөн ажилдаа явганаар ирж очихоор болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна