Улс төр, урлаг соёл, нийгмийн болж бүтэхгүй асуудалд оролцож, шүүмжлэлтэй хандаж, сошиал орчинд өөрийн байр сууриа идэвхтэй илэрхийлдэг жүжигчин Б.Цэцэг сошиал од статусаа тун сайн хадгалж буй. Жүжигчин гэхээсээ илүү асуудал шүүмжлэгч болсон тэрээр бага насандаа хүчирхийлэлд өртсөн тухайгаа цахим хуудастаа бичжээ.
Тэрээр “Бяцхан охин байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байж билээ. Гэвч хэнд ч хэзээ ч хэлж чадаагүй….
Өвөл идэш ирэх үеэр аавын талын хамаатанууд хот ирэхдээ манайхаар хонож өнжөөд явдаг байлаа тэр үед эхнэртэйгээ хамт ирсэн юм. Манайх хоёр өрөө байртай тул аав ээж том өрөөндөө унтдаг харин эгч бид хоёр жижиг өрөөндөө унтана. Хөдөөнөөс ирсэн ах эгч хоёрыг эгч бид хоёрын орны голд гудас дэвсээд унтуулсан юм. Би 6,7 настай л байсан санагддаг юм шөнө дунд сэрэхэд дотуур өмдөнд маань гараа хийчихсэн хөдөлгөж байхыг мэдсэн…хажуу өрөөнд аав байсан ч орилж чадахгүй… хажууд эгч унтаж байсан ч татаж чадахгүй хөшиж орхисон. Үнэндээ хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөхдөө айгаа д юу ч хийж чаддагүй юм билээ.
Ингээд айж сандрахдаа хөнжилөө жийгээд эргэж хараад эгчийнхээ ардуур ороод унтсан . Энэ бүх зүйлийг буруу зөвийг мэдэхгүй ч хүүхэд өөрийн зөн совингоороо муу зүйл гэдгийг шууд л мэдэрчихдэг юм байна лээ. Өглөө нь сэрээд аавдаа хэлж дэлбэ зодуулам оргиж байсан ч би хэлж чадаагүй ээ. Ахин дахин хот ирэх болгондоо манайд ирж уруул дээрэх сахалаа эмрээд сэжиг бүхий харцаар харахаар үхчихмээр санагддаг байж билээ. Хүчирхийлэл хаана, хэзээ үйлдэгдэж хэнд хохирол учруулахыг хэн ч тааж мэдэж чадахгүй.
Эцэст нь энэ бүхнийг бичих зориг зүрх байлаа ч хар нялхаасаа эр хүнээс айж ичиж өсөх яавч сайхан биш. Бэлгийн хүчирхийлэл үргэлж ойр тойрны хамаарал бүхий хүнээс үйдэлтэй байдаг учир үр хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалж байгаарай. Хаана нь хэн хүрч болох болохгүйг ухаан орсон цагаас нь хэлж зааж сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ бүх зүйл болсоны дараа оюутан байхад тэр хүн үхлий муугаар нарийндаж нас барсаныг сонсоод яагаад ч юм хүртэх ёстойгоо хүртэж дээ гэж бодогдcондоо.
Энэ бүхнийг бичлээ гээд айж ичих зүйл алга ахин нэг хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж сэргийлэхийг хүслээ. Охидоо хайрлаарай” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна