Н.Түвшинбаяр аваргын гэргий Э.Энхбатыг сахихаар Сөүл рүү нисчээ


Сошиал донсолгосон сүүлийн үеийн сенсацийн эзэн Н.Түвшинбаяр сайн найз Э.Энхбатыгаа хэвтэрт ортол зодож, хүнд гэмтэл учруулсан билээ. Өөрөө хүнд бэртсэн мэт эмнэлэгт очиж хэвтэн хэсэг жүжиг тавьсан Н.Түвшинбаяр уг хэргээр саатуулагдаж буй. Ерөнхийлөгчийн ар талыг хамгаалж, нөмөр нөөлөг нь болж явсаар ирсэн тэрээр хэрэг төвөгт орооцолдох бүрдээ хөнгөхөн гэгчийн аргалуулчихдаг талтай.

Том артай хүн ч аргагүй биз. Олимпын аварга болохоос эхлэн өдийг хүртэл олон ч хүний найдвар, итгэлийг тээж явсан ч сайн найзыгаа зодсон хэрэг түүний үнэн нүүр царайг илчилж орхисон. Сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсан Э.Энхбат хагалгаа, эмчилгээ хийлгэхээр Сөүл хотыг зорьсон бөгөөд түүнийг эхнэр нь сахихаар дагаж явжээ. Тэгвэл амьдралдаа байж боломгүй алдаа хийсэн Н.Түвшинбаяр аваргын гэргий н.Оюунбилэг улсын начин Э.Энхбатын эхнэрт хань болж, хамт сахихаар Сөүл рүү нисчээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна