Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө 4.2 болон 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 00:42 цагт 5.1 магнитудын хүчтэй, 03:46 цагт 4.2 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болсон тухай ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад “Сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй” хэмээн мэдэгдсэн гэж Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.

2021 он гарсаар Хөвсгөл аймагт анх нэгдүгээр сарын 12-ны өдөр 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь Улаанбаатар хотод мэдрэгдсэн.

Түүнээс хойш удаа дараа тус аймагт давтан газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээд буй билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна