Монголчуудын азаа үзэж, аз аз, бурзай бурзай гэж бичдэг нь арай шинэлэг хэлбэрт шилжиж, лайв, шууд дамжуулалтаар хүрдэг болсон. Тиймдээ ч сугалаанд итгэж, азаа үзэж, мөнгө шилүүлэн нүдээ ширгэтэ суудаг олон хүмүүс бий. Сүүлийн үед лайк, шэйр хийж фейсбүүкээр азтан тодруулах нь бараа, бүтээгдэхүүнээ зарж борлуулах, олон хүнд хүргэх маркетингийн нэг хэлбэр.
Харин “Эгнэшгүй-их” ХХК-иас зохион явуулдаг “Хийморьтой 20” сугалааны азтан тодруулах шууд дамжуулалтын үеэр иргэдийн бүртгүүлсэн сугалааг өөр сугалаагаар сольж байгаа бичлэг цахим орчинд тарж, иргэдийг талцуулж эхлэв. Тэгвэл тус сугалааг шууд дамжуулсан TV9 телевиз үзэгчдээсээ хүлцэл өчиж, дахиж “Эгнэшгүй-Их” компанитай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэв.
Гэтэл сугалаа явуулсан хоёр хөтлөгч баригдчихаад байхад “Эгнэшгүй-Их” компани баримт нотолгоогоо ил болгоно гэж гүрийсээр байх. Сугалаа нэртэй хуурамч лайв, азтан тодруулах нэрийдлээр иргэдээс мөнгө саадаг увайгүй үйлдлээ хэзээ зогсоох вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна