Бараа бүтээгдэхүүнээ зарахын тулд бяцхан заль хэрэглэдэг нь аль ч улс орны худалдаа эрхлэгчдэд байдаг нийтлэг үзэгдэл. Гэвч иргэдийн мөнгө шулсан увайгүй үйлдэл гаргадаг аж ахуйн нэгжүүд мэр сэр бий. Килограммын бүтээгдэхүүнээс хэдэн зуун грамм татах, хугацаан дуусах дөхөж буй бүтээгдэхүүнээ хямд үнээр борлуулах, бараагаа хямдруулж буй мэт цочир үнэ наах гэх мэт нарийн арга дурдвал их. Харин энэ удаад нийслэлд гурван салбартай E-mart худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэн гомдол мэдүүлжээ. Учир нь тэднийх бүтээгдэхүүнээ буруу граммлаж, худлаа үнэ бичдэг нь ил болжээ. Номин сүлжээ дэлгүүрийг бут цохиж, сүүлийн гурван жил эрчимтэй хөгжиж чадсан E-mart худалдааны төвийг УИХ-ын гишүүн Сү.Батболдын гэр бүлийнхэн удирдан ажиллуулдаг. Угтаа бол сэхээтэн гаралтай боловсрол, мэдлэг, чадвар сайтай үлгэр жишээ гэр бүл бий. Гэвч ажиллуулж буй том худалдааны төв нь энэ мэт олон алдаа гаргаад байвал үйлчлүүлэгчдээ л алдахын нэр. Шууд удирдлагын буруу юу, эсвэл ажилчдын буруутай үйлдэл үү.
E-Mart төвөөр үйлчүүлсэн иргэн цахим хуудастаа:За Emart mongolia-HR Emart Mongolia Emart-гаас өчигдөр 17:30-18:05 минутын үед худалдан авалт хийхдээ 1кг нь 16600 төгрөгний усан үзэм худалдаж аваад жин нь арай л үнэнд дүйцэхгүй санагдаад серверт нь хэлэн нүдэн дээр нь жигнэж үзтэл 2кг106 гр буюу 2,106 жинтэй 34960 төгрөг гэх усан үзэм 952 грамм буюу 1кг 104 граммын зөрүүтэй байлаа.Үйлчилгээний ажилтан нь шууд цааш аваад явах гэхэд нь хэл амтай тулдаа хүүе чи аваад ир гэж байгаад аваад,лангуун дээрх усан үзэмнүүдээс нь ахин дурын нэгийг сугалан авч менежер болон худалдагчийнх нь нүдэн дээр жинлэж үзтэл 2,020 грамм гэх усан үзэм 820 грамм буюу бүхэл бүтэн 1,2 кг зөрүүтэйЭнэ бүр арай !!! Юу? Хэзээ ч өмнө нь шалгаж жинлэж үзээгүй авч байсандаа хэдэн төгрөг луйвардуулж хохирсон бол гэхээс үнэхээр дургүй хүрч,гомдолтой байна!!!! Зөвхөн 2 ыг жинлэж үзэхэд хоёулаа жин зөрүүтэй!!! Ичихгүй ядахад усан үзмээ буцаах гэж бас цаг шахуу хүн хүлээлгэж хүндрэл учруулж бас доромжилчихоод одоо бүр таг чиг.Өнөөдөр ямар олон бизнес хийдэг ААН үүд ажиллахгүй байгаа билээ.Хамгийн найдвартай,баталгаатай гэж боддог үнэнчээр үйлчлүүлдэг байгууллага ингэж хандчихаад ямар ч ёсзүй байхгүй хуудасруу нь юм бичихээр хариу ч өгөхгүй хэнийг дорд үзээд байнаа!!!
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо
гээд бүх шатанд нь гомдол гаргах болно!!! Энэ хариуцлагагүй хүнд хэцүү үед ард иргэдээ луйвардаж,залилж байгаа энэ дэлгүүр ямар хариуцлага хүлээх ёстой вэ??? 18:00 с хойших бүх каммер шүүж,миний худалдагч болон ахлах гэлүү менежерийнх нь хажууд дурын усан үзэм аваад жинлээд өөр байгааг харуулж байгаа бичлэгийг гаргуулах хэрэгтэй!!!
Сэтгүүлч Б.Отгон
Та үүнд бас тусалж өгнө үү!!! Үүнийг сайн шэйрлэж өгөөрэй!!! Бид одоо энэ увайгүй хэрэглэгчдээ дорд үзсэн,луйвардсан байдалтай хатуу тэмцэх хэрэгтэй шүү!!! Арай шүү!!! Е март өөрсдөө бүр тоохгүй байх шиг байна лээ!!!
Батболдын Баттүшиг - Battushig Batbold
та үүнд ямар хариу өгөхүү??? Танай байгууллага г би бүтэн нэг өдөр харлаа!!! Хуудасруу чинь бичихээр тоглоомтой юм шиг автомат хариулагчаас мэдээлэл авна уу! ч гэж байхшиг!!!Нээгдсэн цагаас нь өнөөдрийг хүртэл ганц танайд итгэж үйлчлүүлж байсан минь буруу байжээИргэд бид ийм шударга бус байдалтай эвлэрч болохгүэ!!! Хариуцлага нэхэж,шаардах хэрэгтэй!!! Өөрсдөө бол ёстой тоодоггүй юм байна.” хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна