Дутуу жинтэй бүтээгдэхүүн борлуулж байсан E-mart худалдааны төвд торгууль ногдууллаа


Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн н.Эрдэнэцэцэгийн гомдлын дагуу “Скай хайпермаркет” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Имарт” худалдааны төвд Зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулсан тухай НМХГ-аас мэдээлэв.

Иргэний гомдлын дагуу шалгалт явуулахдаа тус худалдааны төвийн салбарын захирал Н.Отгончимэгийг байлцуулан 2021 оны 04 сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт хийжээ.

1 кг нь 16600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савлан зарж байжээ.

Шалгалтаар тус төвийн ажилтан 1 кг нь 16600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савласан баримтаар тогтоогдсон. Тус төвөөс зөрчлийг газар дээр нь арилгуулж, дахин жинлэн савлаж худалдаалсан байна. Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1,500,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Эх сурвалж: НМХГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна