Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Эрдмийн ХХ чуулган” эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттай зохион байгуулгдаж, бүрэлдэхүүн сургуулиудаас шалгарсан тэргүүний илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд 4 салбарт 51 илтгэлээр 81 оюутан оролцсон байна.
Техник, технологийн, байгалийн ухаан, экологийн, нийгэм, хүмүүнлэг, дизайн,эдийн засаг, менежментийн гэсэн 4 салбар зөвлөл хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд “Техник, технологийн салбар”хуралдааны тэргүүн байрыг "Оюутны туслах гар утасны программ хөгжүүлэх судалгаа” сэдвээр Мэдээллийн технологийн 3-р курсийн оюутан: М.Амарзаяа эзэллээ.Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн багшУ.Баттулга тус илтгэлийг удирджээ. Дэд байрыг Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн багшА.Түвшинжаргалын удирдсан“Ардуино ашиглан 1 фазын цахилгаан хөдөлгүүрийн давтамжийн хувиргагчийг хийж туршсан зарим үр дүн” сэдвээр Цахилгаан системийн автоматжуулалт 3-р курсийн оюутан Б.Нарангарав, Б.Мөнхжаргал нар эзэлсэн байна. Эрдэм шинжилгээний хурлын шилдэг удирдагч багшаар Техник, технологийн салбараас эрчим хүч, мэдээллийн технологийн багшУ.Баттулга шалгарчээ. Ийнхүү Эрдэнэт цогцолборын дээд сургуулийн багш оюутнууд цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед “Эрдмийн ХХ чуулган” эрдэм шинжилгээний хуралд цахимаар илтгэл хэлэлцүүлэн, өөрсдийн судласан, сонирхсон сэдвүүдээрээ амжилттай оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна