Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 16-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 11,963 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 1,340 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 1,220 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 119 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт гурван хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
Ингэснээр нийт нас баралтын тоо 44 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 21,995 боллоо.
Нийтдээ 3,202 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
Сүүлийн 24 цагт нийт 427 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 11,877 боллоо.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт /895 нэмэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна