Өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн ниссан теана автомашин зам тээврийн ноцтой осол гаржээ. Уг автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож, ганцаараа зорчиж явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэх мэдээлэл байна.
Цагдаагийн хоёр алба хаагч автомашины шилийг нь хагалж, Б.Пүрэвдоржийг аварсан гэж хэргийг нүдээр харсан гэрч мэдээлж байна. Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид шуурхай ажилласны үндсэн дээр галыг унтраан, аюулгүй болгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна