Сүүлийн хэдэн хоног улс даяар Covid-19 цар тахлын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж, өдөртөө 1000 гаруй хүн энэ өвчнөөр өвчилж буй. Засгийн газар, УОК-оос тахлын тоо бууруулж, дорвитой арга хэмжээ авна гэсэн боловч эрсдлийн тоо буурахгүй хэвээр. Хатуу хөл хорио тогтоосон ч нөхцөл байдал сайжрихгүй байгаад зарим нэг нь иргэдээ буруутгаж, сошиал орчинд талцсаар. Тэгвэл ковидын халдварыг ханиад гэж сүржигнэлээ гээд байсан хүмүүс болон, эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүдийг сайн дураар Ковидтой тэмцэхэд уриалжээ.
#ЗАРЛАЛ Зүгээр ханиад сүржигнэлээ гээд байсан хүмүүсийг Ковидтой тэмцэхэд урьж байна шүү. (Ковид-19)-ын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ЭМХТ бүртгэж байна. Бүртгэл 2021.04.19-ний өдрөөс явагдана. Утас:99785801
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна