ОХУ-ын Спутник V вакциныг Турк улсад үйлдвэрлэхийг зөвшөөрчээ


Турк улсын эрх баригчид ОХУ-ын "Спутник V" коронавирусын вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон тухай “Yeni Safak” сонин коронавирусын асуудлаарх шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Афшин Эмре Кайыпмазын мэдэгдлээс иш татан мэдээлжээ.

“Турк улсад "Спутник V" вакцины хоруу чанарыг тодорхойлох судалгааг явуулж дууссан бөгөөд уг вакциныг үйлдвэрлэх хүсэлт гаргасан компани зөвшөөрлөө авсан" гэж Кайыпмаз хэлсэн байна.

Түүний хэлснээр, "Спутник V" вакцины нэг тунг үйлдвэрлэх өртөг 10 орчим ам.доллар болж байгаа аж. “Энэ нь Хятадаас 10-11 ам.доллароор нийлүүлж буй “Синовак” вакцины өртөгтэй тэнцүү юм. Гэсэн хэдий ч вакциныг дотооддоо үйлдвэрлэх нь гадны хараат байдлыг арилгана" гэж тэрбээр онцолжээ.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Туркийн эм үйлдвэрлэгч томоохон компанитай "Спутник V" вакциныг үйлдвэрлэх тохиролцоонд хүрсэн талаараа нэгдүгээр сарын 23-нд мэдээлж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна