ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч ажилчид хуурамч шинжилгээний хариу үйлддэг гэх асуудалд тус төвийн захирал Л.Баттөр албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.
Тэрбээр "Бүх нийтийг хамарсан "Нэг хаалга нэг шинжилгээ" үйл ажиллагаанаас хойш тодорхой ажилтан, албан тушаалтныг хууль хяналтын байгууллага шалгах ажил үргэлжилж байна. ХӨСҮТ-д ямар албан хаагчид, хэрхэн арга хэмжээ авсан талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй. Тиймээс ямар албан тушаалтан, эмч нар шалгагдаж байгааг хэлэх боломжгүй. Аливаа асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлээгүй үед хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Магадгүй цөөн тооны алдаа гаргасан асуудлаас болж ХӨСҮТ-ийн 850 мянга гаруй эмч мэргэжилтэн, цаашлаад эрүүл мэндийн салбарынхны нэр хүндэд халдаж буйд бид сэтгэл дундуур байна.
Хууль хяналтын байгууллага шалгаж дууссаны дараа ажилтан, албан хаагчид тодорхой болно. Түүнээс хэвлэл мэдээлэл, сошиал сувгууд батлагдаагүй мэдээллийг олон нийтэд цацаж ард иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийх, ажилтан албан хаагчид үндсэн ажлаа хийхээс илүү сошиал дахь батлагдаагүй мэдээлэлтэй холбоотой сэтгэл зүй нь хүнд байдалтай банйа. Цар тахал өргөн хүрээнд тархсан энэ цагт эмч мэргэжилтнүүд үндсэн ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай. Тиймээс батлагдаагүй мэдээллийг үндэслэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүнд дарамт үзүүлэхгүй байхыг хүсэж байна. Хууль хяналтын байгууллагаас гэм буруутайг тогтоосны дараа бид тодорхой арга хэмжээг авах болно" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна