“Дарга нарын гаргасан шийдвэр оновчгүй байсан учир тахал ингэж хүндэрлээ"

13 цаг 8 минутын өмнө

ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг гэх сэдвээр хэвлэлийн эрүүл мэндийн алба хаагчид хэвлэлийн хурал зарлаж, коронавирусийн цар тахлын үед ажиллаж байгаа эмч нарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ..

PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг гэж нэр цохогдоод байгаа эмч нарын төлөөлөл хэвлэлийн хуралд оролцсон юс. 

ХӨСҮТ-ийн үйлдвэрчний хорооны дарга О. Баатарчулуун зохиолтой, эмч нарыг буруутгасан нэвтрүүлэг гарсан. ХӨСҮТ-ийн эмч нар цар тахал тараасан мэт гарчигтай бодит байдлаас илт гуйвуулсан энэ нэвтрүүлэг ХӨСҮТ-ийн ажилчдад маш хүнд цохилт болсон. Эмч нар ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй болчихлоо. Яагаад хоёр жил зүтгэчхээд хийсэн ажлынхаа хариуд буруутгагдаж байгаа юм бэ. 

50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна. Цар тахал эрчимтэй тархаж, орон нутагт хүмүүс энэ халдварын улмаас амиа алдаад эхэллээ. Төрийн алба хаагчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ч энэ өвчнөөс нас барж байна. Нөхцөл байдал хэцүү байгаа энэ үед эмч нарыг дэмжиж, хамтарч ажиллахыг хүсмээр байна" гэлээ.

Түүнчлэн эмч нар мөн мэдээлэл өглөө.  Тэд "Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 500 гаруй ажилтан халдвар аваад байна. Улмаар хүний нөөцийн хомсдол үүссэн бөгөөд хөдөө, орон нутгаас эмч нар авчирсан. ПСР шинжилгээ маш нарийн явцтай. Шинжилгээг өдөр нь аваад шөнө нь шинжилдэг. Лаборатори руу орсон шинжилгээг хэн ч өөрчилж чадахгүй" гэлээ. 

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдад хандаж "Эрүүл мэндийн салбарын ажилтнууд халдварт өвчинтэй тэмцэх хүнд нөхцөлд ажиллаж байхад ХӨСҮТ-ийн ажилтнуудыг хуурамч шинжилгээний хариу гаргадаг гэж цахим орчинд буруутгаж байна. Буруутай нь тогтоогдоогүй байхад тодорхой нэр зарлаж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс нэр хүндийг сэргээх, салбарын эмч ажилтнуудын урамшууллыг бүрэн олгож өгөхийг мэдэгдэж байна" гэж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний холбооноос мэдэгдэл гаргасан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна