Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дархлаажуулалтын цэгийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нь нэмэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхтэй холбоотой шийдэл гаргахыг холбогдох албаныханд үүрэгөгчээ. Тэрээр “Зорчигч тээврийн нэгтгэл”-д ажиллан явуулын цэгийн бэлэн байдлыг шалгасан байна.
Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгожээ. Мөн дархлаажуулалт хийлгэсэн иргэдийг ажиглах, эрүүл мэндийн үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид ашиглах автобусыг ч бэлдсэн байна. Явуулын цэг хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод ажиллах ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна