Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таван ханатай гэр шатаж нэг хүн амиа алдаж, зургаан хүн түлэгджээ. Энэ тухай дуудлага өчигдөр 12:41 цагт бүртгэгдсэн байна. Улмаар гал унтраах аврах ангийнхан очиход 50 настай эмэгтэй М амь насаа алдсан байсан бөгөөд 33-55 насны зургаан хүн нүүр, хүзүү, гар, нуруу, цээжний хэсэгтээ түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ. Түлэгдсэн иргэд одоогоор Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна