Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд коронавирусын халдварын батлагдсан тохиолдол нэмэгдэж, эрсдэл идэвхжиж буйтай холбогдуулан тус үйлдвэрийн газраас сахилга, хариуцлагыг бүхий л шатанд эрчимжүүлэн ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд үйлдвэрийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаг үеийн бодит мэдээллийг нийгмийн сүлжээ болон гар утасны зурвас үйлчилгээгээр дамжуулан ажилтан бүрт хүргэж, түгээхийн зэрэгцээ гэрийн тусгаарлалтын баталгааны хуудсыг цахим хэлбэрт шилжүүлэв.
Мөн ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн халдвар хамгааллыг сайжруулж, хөдөлмөр зохицуулалтад хамрагдсан ажилтнуудын “гэр-ажил-гэр” маршрут баримталж буй эсэхэд тавих хяналтыг чангатгасан байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 2 дахь тунд хамруулах зохион байгуулалтыг халдвар хамгааллын өндөр түвшинд бэлтгэж, энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлнэ. Түүнчлэн ажилтнуудынхаа эрүүл мэнд, дархлааг дэмжих, шаардлагатай амин дэмээр хангах нэг сарын аяныг үйлдвэрийн хэмжээнд өрнүүлэх гэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна