Цар тахлын хүнд нөхцөлд тэргүүн эгнээнд ажиллаж буй тусгай албан хаагчдад гэрлэн дохиогоор хүндэтгэл үзүүлж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн санаачилж, өчигөр үдэшээс эхлэн эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, хот нийтийн аж ахуйн инженер техникийн ажилтнуудын дүрсээр гэрлэн дохиог асааж байгаа юм. Хотын төвийн 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог ийнхүү чимэглэжээ.
Харин иргэн таны хувьд гэрээсээ гаралгүй, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь тэдэнд илэрхийлж буй талархал билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна