Ц.Цэрэнпунцаг гишүүнээ лам залахын оронд сөхөрсөн иргэд, дампуурч буй хувийн хэвшлүүдээ дэмжээч ээ!
Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хатуу хөл хорионы үед өөрийн гэртээ Төвд лам нарыг залж холбогдох 30 гаруй хүмүүсийг цуглуулж ном хуруулжээ. Энэ үеэр түүнтэй хамт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Bloomberg телевизийн захирал Э.Долгион, шог зураагч Цогтбаяр холбогдох нэр нөлөө бүхий хүмүүс, хамаатан саднууд нь байжээ.
Эрхэм гишүүн маань мэдээж Коронавирусын эсрэг Монгол Улс минь тэсч үлдээсэй, Иргэн бүр сайхан амьдраасай гэж ном уншуулж яваагүй нь тодорхойгоос хойш ингэж лам хуварга гэр орондоо залж суухын оронд сөхөрсөн иргэд, дампуурж буй хувийн хэвшлүүдээ дэмжвэл яасан юм? гэх бодол сэтгүүлч надад төрөх шиг.
Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар мэт шиг өөрсдийг нь сонгосон иргэдийн дээгүүр шашин шүтлэгийг эрхэмлэж явдаг хүмүүс төрд гарахаараа яаж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгааг БУЛГАНчууд, ЗАВХАНчууд харж суугаа биз ээ!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна