Их Британид илэрсэн коронавирусын хувилбар 45 хувиар илүү хурдан халдварлаж байна


Их Британид анх илэрсэн коронавирусын “B.1.1.7” хувилбар анхны вирусээсээ 45 хувиар илүү хурдан халдварлаж буйг тогтоосон гэж Израилын Тель-Авивын их сургуулийн судлаачид мэдээлжээ.

“Cell Reports Medicine” сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар “B.1.1.7” хувилбар болон анхны вирусний үржих чадварыг харьцуулжээ. Ингэхэд Их Британид илэрсэн хувилбар ойролцоогоор 1.5 дахин хурдан халдварладаг болохыг тогтоосон байна.

Судлаачид коронавирусын “PCR” шинжилгээний 300 мянга орчим хариунд тулгуурлан судалгаагаа хийжээ. Израилд 2020 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн ердөө 5 хувь нь “B.1.1.7” хувилбараар халдварласан байсан бол зургаан долоо хоногийн дараа 90 хувь нь, одоо 99.5 хувь нь халдварлажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна