БНХАУ-аас өнөөдөр 300 мянган тун вакцин хүлээн авчээ


БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрээс худалдан авч буй 900 мянган "Веросел" вакцины гурав дахь татан авалтын 300 мянган тунг өнөөдөр 14:40 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд хүлээн авчээ.

 Кронавирусийн эсрэг вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтэнд улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.


Засгийн газар "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа бөгөөд дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцлүүд үргэлжлэн хийгдэж байгаа ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна