АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зургадугаар сард Европт айлчлах үед цар тахал, уур амьсгал, аюулгүй байдлын асуудлаарх Европын Холбоо, АНУ-ын дээд хэмжээний уулзалт Брюссельд болох аж.
Энэ тухай Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар баасан гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“ЕХ, АНУ-ын дээд хэмжээний уулзалт болох талаар мэдэгдэж буйдаа таатай байна. Уулзалтын үеэр бид ЕХ, АНУ-ын хүчтэй эвслийг сэргээх, коронавирусний цар тахал, уур амьсгалтай тэмцэх, аюулгүй байдлын асуудал, олон улсын дэг журмыг сахин хамгаалах асуудлыг хэлэлцэнэ” хэмээн Мишель мэдэгдэлдээ дурдав.
Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ж.Байден зургадугаар сарын 11-14-нд Их Британи, Бельгид айлчилж, ЕХ-той хийх дээд хэмжээний уулзалтаас гадна НАТО, “Долоогийн бүлгийн” дээд хэмжээний уулзалтуудад оролцох аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна