Хатуу хөл хориог ирэх сарын 8-ыг хүртэл сунгах шийдвэрийг өчигдөр Засгийн газраас гаргасан. Хөл хорионы хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын ажилчид ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор зорчиж байсан юм.
Гэвч Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан. QR кодоор зорчих ажлыг маргааш буюу энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэнэ.
УОК-ын даргын дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаартай уг тушаалд дурдсанаар энэ бэлтгэлийг хангаж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, автомашины QR код олголт, зөвшөөрлийг хэрхэн олгох талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.04.25/мэдээлэл хийлээ. Уг QR кодоор зорчих түр журмын төслийг УОК-д өнөөдөр танилцуулах аж.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн байгууллагын алба хаагчид замын хөдөлгөөнд QR кодоор зорчино. Уг журам хэрэгжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэсэн тооцоо байна. Ингэхдээ,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна