КОВИД-19 цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралтай тэмцэж буй Ливан улс анхны цахилгаан автомашинаа танилцууллаа.
Улсдаа цахилгаан автомашин бүтээх төслийг эхлүүлсэн "EV Electra" компанийн захирал, Палестин гаралтай бизнес эрхлэгч Жихам Мохаммад "Энэ бол Ливанд үйлдвэрлэсэн анхны автомашин. Эхнээс нь дуустал бүхнийг энд хийсэн" гэжээ.
Өдгөө 50 настай тэрээр компаниа дөрвөн жилийн өмнө байгуулсан ба машиныг 30 мянган ам.доллараар худалдаалах юм.
"Quds Rise" хэмээн нэрлэсэн уг спорт загварын машинаас 2022 онд 10 мянган ширхгийг үйлдвэрлэхээр зорьж байгаа аж.
Эх сурвалж: AlJazeera
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна