Улс төрийн хүрээнд Дээд шүүх АН-ын “жинхэнэ” даргаар хэнийг нь бүртгэх бол гэсэн асуудал анхаарал татаж байна. АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалтыг талууд нэг өдөр цахим болон цаасаар авсан.
Тодруулбал, Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуульд 70 мянган гишүүн оролцож, дийлэнх нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд саналаа өгсөн бол С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд 30 гаруй мянган гишүүн оролцож, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат олонхын саналыг авч, ялалт байгуулсан юм.
Товчхондоо, С.Эрдэнийг М.Тулгат, Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлохоор болов. Тэгвэл тус маргааныг Дээд шүүхэд маргааш буюу энэ сарын 27-нд хэлэлцэхээр товлоод байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна