Өнгөрөгч оны 11-р сарын 18нд Англи-Вальс улсын дээд шүүхээс МУ-н ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын хөрөнгө болох 15,235,500 еврог таслан зогсоож Англиас 10000 евроноос дээш хөрөнгөө мэдэгдэж байх ёстой гэж шаардсан байна.
МУ-н ерөнхий сайд асан С. Батболд нь Эрдэнэт, Оюу толгой зэрэг уурхайг ашиглан их хэмжээний мөнгө шамшигдуулан түүнийгээ нуун дарагдуулсан хууль бус хэрэгт солонгос улсын иргэд хамтарсан гэсэн мэдээ цочирдуулж байна.
Тус хэрэг нь монголын ялзарсан улс төрчийн эх орныхоо уул уурхайн ажилд хамааралтай хэдэн зуун сая долларын хөрөнгийг шамшигдуулан тухайн хөрөнгийг нуун дарагдуулсан хэргээр, ялангуяа солонгосын Жон овогтын гэр бүл буюу эхнэр нөхөр хоёр нь хөрөнгө угаалтын гинжин холбоонд гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг нь мэдэгдээд байна.
Үүнтэй холбогдуулсан Англи- Вальсийн дээд шүүхээс уг хэргийг монголын ерөнхий сайд асан Батболд, солонгосын Жон овогт гэр бүлийн хоёрт МУ-н томоохон уурхай болох Эрдэнэт, Оюу-Толгойтой холбогдох хууль бус гэрээ хэлэлцээрээс олон сая долларыг шамшигдуулан түүнийгээ нуун дарагдуулсан хэмээн үзэж тодорхой хөрөнгийг нь хураахаар шийдсэн байна.
Уг хэрэгт холбогдох ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд нь 2009-2012он хүртэл МУ-н ерөнхий сайдаар ажиллаж, ардын намын даргын үүргээр ажиллаж байжээ.
Ерөнхий сайд асан С. Батболд болон БНСУ-н иргэн Жон овогт эхнэр нөхөр хоёр, Кан овогт, Хан овогт гэх зэрэг нийт 6 хүний хамт Хятад, Швейцари, Англи улсын “Virgin Island”-д компань байгуулан монголын хамгийн том уул уурхай болох Эрдэнэт, Оюу Толгойн хууль бус гэрээг байгуулахаас эхлэжээ.
Харин дараа нь тэрбээр Оюу Толгойн 51%-г эзэмшдэг Rio Tinto-с авилгал авч олон компаниар дамжуулан мөнгөн гуйвуулга хийж гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэг хөрөнгө угаах үйл ажиллагааг компаниудын сүлжээгээр дамжин үйлдсэн байна.
Тэгвэл Батболдын хамсаатан болох солонгосын иргэд хэн бэ?
1987 оноос эхлэн Самсунг корпорацид ажиллаж эхлэсэн ба Самсунгийн Эрдэнэт уурхайтай байгуулсан хоршоо компани болох "Эрдсам" компанид ажиллаж монголын улс төрчидтэй ойр дотно холбоо тогтоож 2007 онд өөрийн хувийн компанийг байгуулан монголын ерөнхий сайд асан С. Батболдын орлогчоор ажилласан байна.
Тэрээр одоо 8 орны 60 компаний CEO болон хувьцаа эзэмшигч бөгөөд үүнээс дийлэнхи нь монголтой шууд хамааралтай аж.
Тэрбээр 2012-2014 оны хооронд монголын ерөнхий сайд асан Батболдын хүүхдүүдийн амьдардаг Бостон дахь орон сууцыг эзэмшдэг компаний ТУЗ-н гишүүн байсан ба Батболдын оронд Нью-Йорк, Лондон, Хонг-Конг зэрэг газарт 31 сая доллараас дээш хэмжээний эзэмшилтэй гэдэг нь мэдэгджээ. Мөн түүний эхнэр Ким овогт нь гадаадад 14сая долларын үл хөдлөх эзэмшдэг байна.
Тийм ч учраас өнгөрөх 22нд МУ-н ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга МАН-г татан буулгах тушаал гаргажээ хэмээн дүгнэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна