Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ хувиасаа 50 өрхөд хүнс тараахаар болжээ


Удаа дараа хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж байгууллагууд ажиллахгүй байгаагийн улмаас зарим өрх айл хоол хүнсгүй өдрийг өнгөрөөх тохиолдол гарч ирсээр байна. Иймд Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ гэр бүлээрээ энэ цаг үед хоол хүнсний дутагдалд орсон 50 өрх айлд дэм болох хүнсний тусламж үзүүлэхээр болжээ.

Тэрээр цахим хуудастаа “Бүгдэнд нь өдрийн мэнд.

Манай гэр бүлийн зүгээс энэ хүнд цагт Нийгэмдээ багахаан ч болов гэрэл асаах зорилгоор хоол хүнс дутагдалтай байгаа зорилтот 50-хаан өрхөд өөрсдийн сэтгэлийн бэлгийг өргөн барих гэсэн юмаа.

Өнөөдөр бүх зүйлээ бэлдчихлээ. Одоогоор хаана ямар айлд өгөхөө мэдэхгүй байгаа учир та бүхэн минь шаардлагатай гэсэн олон хүүхэдтэй айл өрх таньдаг бол санал болгоорой, шаардлагатай гэвэл надруу залгаад аваарай маргааш чадлаараа хүргээд өгөх болноо /Утасаа комментоор оруулна/.

Нэг асуудал байгаа нь өөрийн машин явах боломжгүй тул зөвшөөрөлтэй машинтай, таньдаг, таньдаггүй найзуудаас минь нэгхэн өдөр туслаад өгнөө гэвэл чин сэтгэлээсээ баярлах болноо. Өөрсдийн боломжиндоо тааруулж 50хан өрхөд л зориулж авсан тул та бүхэн минь ойлгоно гэж найдаж байна.

Жич: Цэвэр гэр бүлийн сэтгэлийн бэлэг учраас өгч буй зурагаа авахгүй болно. Эерэг бүхнийг түгээцгээе!” гэж бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна