Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай баримт, материалаа Дээд шүүхэд хүргүүлжээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд захирамж гаргаж, МАН-ыг тараах үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон юм. 

Үүнийхээ хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, энэ сарын 23-нд Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байсан юм. Гэвч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилсан. Тиймээс холбогдох баримт, материалуудаа шуудангаар хүргүүлжээ. Энд дарж Дээд шүүхэд хүргүүлсэн материалуудтай нь танилцана уу. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна