Орон сууц барихаар төлөвлөсөн газрын эзэмших эрхийг цуцалжээ


Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох “Нутгийн буян”, “Нэхмэлийн шар” байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар барилга барихаар газар ухсаныг оршин суугчид эсэргүүцээд байсан. 

Улмаар “Марта Грийн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий газар эзэмших эрхийг цуцалжээ. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс тус газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авахаар болсон байна.

Харин “Марта Грийн” ХХК-д өөр байршилд газар олгох асуудлыг судалж, тухайн компанитай зөвшилцсөн талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна