Нийслэлд тогтоосон хатуу хөл хориог ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан. Улмаар энэ хугацаанд үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын алба хаагчид (ЗК кодоор авто замын хөдөлгөөнд тодорхой хязгаартай (өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00) оролцож буй.
Харин эмнэлгийн байгууллагад ажилладаг иргэдэд энэхүү цагийн зохицуулалт нь тохирохгүй байгаа талаар эх сурвалжууд мэдэгдэж буй. Тэгвэл эмнэлгийн байгууллагын ажилчдаас код шаардахгүйгээр.. цагийн хязгаарлалтгүй авто замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна.
Энэ талаар ЭМЯ-наас албан тоот гарч "Төрөлжсөн мэргэжлийн төв.. Тусгай мэргэжлийн төв,. аймаг. нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга. захирал" нарт хүргүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна