Зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүн нас баржээ. Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны 18:00 цагийн үед Сэлбийн замд том оврын автобус, “Приус-20”, “Приус-30” автомашин мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ. Мөн хамт автомашинд хамт зорчиж явсан зорчигчдыг ГССҮТ рүү хүргээд байгаа аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
Тээврийн цагдаагийн албанаас ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна