Завхан аймагт 10 малчин иргэн коронавирусийн халдвар авчээ


Завхан аймгийн төв болон зургаан суманд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Тус аймгийн хэмжээнд 226 иргэн халдвар авснаас 26 нь эдгэрч, хоёр иргэн нас барсан байна. Халдвар аймгийн төв, сум суурингаас хэтэрч малчдад тархаж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар дөрвөн цэгт 10 малчин халдвар авчээ. Тус аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай суманд халдвар нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Их-Уул суманд өчигдрийн байдлаар 27 ор дэлгэсэн бол Тосонцэнгэл сумын эмнэлгийн ор дүүрсэн учир өчигдөр хоёр спорт зааланд нийт 60 ор дэлгэжээ.   Халдварын ихэнх нь Улаанбаатар хотоос буяны ажилд ирсэн иргэдээс эхтэй бөгөөд 10 гаруй голомт гарчээ. Завхан аймгийн хэмжээнд 3426 иргэн гэрийн тусгаарлалтад, 43 иргэн тусгаарлах байранд буй аж.  Халдварыг тогтоон барих чиглэлээр эрүүл мэнд, онцгой, цагд



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна