Монголын нийтийн дууны нэгдсэн холбоо байгууллагдаад 16 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 111 дуучныг эгнээндээ элсүүлсэн байна.
Ковид цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд ажилгүй, орлоггүй байгаа дуучиддаа тус холбооноос дархлаагаа дэмжээрэй хэмээн тус бүр 100 мянган төгрөг тараажээ.
Энэ талаар дуучин Б.Буянжаргал цахим хуудастаа “Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос маань өнөөдөр дархлаа дэмжиж мөнгө орж ирлээ.хүнд хэцүү цагт 111 дуучинд гараа сунгасан холбооныхоо хамт олондоо баярлалаа” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна