Нийслэлд гацсан орон нутгийн иргэдэд вакцин тарьж байна


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, хотын даргын орлогч дарга Р.Чингис нар Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллаж, эмч нараас мэдээлэл авч байна. 

Энэ үеэр эмч нэг өвчтөн багтраатай тухайгаа, оношоо хэлэлгүй вакцин тариулснаас бие нь муудсан талаар танилцууллаа. Түргэн тусламжийн багт вакцины хүндрэл, сөрөг нөлөөтэй иргэдэд үйлчлэх баг тусгайлан гаргасан тул яаралтай тусламжийг шуурхай үзүүлжээ.   

Даралт өндөртэй гэх мэт эсрэг заалттай биш бол өөр хорооны иргэдэд ч үйлчилж байгаа аж. Учир нь хөл хорионы улмаас хүүхдийнхээ гэрт ирээд харьж чадалгүй гацсан хүмүүс байгаа юм. Тэд өөрт ойр дархлаажуулалтын цэгтээ вакцин хийлгэж байна. Мөн орон нутгийн иргэдэд ч вакцин хийж байна.

Ерөнхий сайд иргэд гэрээсээ гараад алхах хэмжээнд буюу ойр зад дархлаажуулалтын цэгүүд байх ёстойг анхаарууллаа.      

https://www.facebook.com/watch...




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна