Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай зарим иргэдийг хүлээн авч эмчилж буй юм. Тус эмнэлгийн барилгын зүүн жигүүр буюу шинээр баригдсан өргөтгөлийн хэсгийг тусгаарлан ковидтой өвчтөнүүдийг хүлээн авч байна.
Улаан бүсэд коронавирусийн халдвартай иргэдэд тусламж үзүүлж байсан тус эмнэлгийн сувилагч өнгөрсөн шөнө цонхоор унаж, амиа алджээ.
УНТЭ-ийн хэд хэдэн эмч, сувилагч болон тэдний ар гэрийнхэн коронавирусийн халдвар авсан бөгөөд эмнэлгүүдэд халдварын нөхцөл байдал амаргүй байгааг тус эмнэлгийн эмч хэлж байна. Энэ хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
эх сурвалж: gogo.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна