Б.Баатархүү: Талийгаач Нэгдүгээр эмнэлгийн зургадугаар давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон


Ковид19 халдварын голомтод ажиллаж байсан сувилагч өнгөрсөн шөнө эмнэлгийн цонхоор унаж амиа алджээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын төв нэгдүгээр эмнэлгийн гадаа өндрөөс унаж хүн нас барсан байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 29-ний 00:23 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн. Амь хохирогч 42 настай, эмэгтэй хүн. Энэ хэрэг үйлдэгдээд 10 гаруй цаг л болж байна. 

Одоогоор цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Урьдчилсан байдлаар таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсье” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна