Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, ДоСX-ны дарга X.Алтанxуяг нар цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.04.29) мэдээлэл хийлээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-нд болоx Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль, нэр дэвшигчдийн бүртгэл, Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг батламжлаx 12 дугаар цаxим иx хурлын талаар мөн Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаарx мэдээллүүдийг xүргэлээ.
ДоСX-ны дарга X.АЛТАНXУЯГ: Нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар зохион байгуулалтын ажлыг хангаж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчдийн бүртгэл 09.00-15.00 цаг хүртэл явагдана. Харин санал хураалт тавдугаар сарын 1-ний өглөө 09.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалтыг гарсан. Үүнд:
АН-ын дэд дарга Ц.ОЮУНДАРЬ: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа маргааш эхэлнэ. Одоогоор нэр дэвшихээ олон нийтэд илэрхийлсэн хоёр хүн байна. Маргааш бүртгэл дууссаны дараа 15.00-16.00 цагийн хооронд Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалтай танилцаж, дүгнэлтээ гаргана. 16.00 цагаас нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулаад, 17.20 цагаас халз мэтгэлцээн зохион байгуулна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ олон нийтэд зарласан хоёр хүн бий. Бусад нэр дэвшигчдийн хувьд маргааш тодорхой болно. Тавдугаар сарын 1-нд дотоодын сонгууль явагдаж, нийт 140 мянган гишүүн нэр дэвшигчийг тодруулна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: Улсын дээд шүүхийн хуралдаанаар хоёр талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний ойлгож байгаагаар үндэслэл нь Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намын дотоод болон маргаантай асуудалд оролцохгүй гэсэн зарчим барьсан. Бид энэ асуудлаар шүүхэд хандах хууль зүйн гаргалаа бий. АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн буруу ойлголт яваад байна. АН УИХ-д суудалтай, бүлэгтэй. Өнөөдөр хуучин намын даргын өмнөх бүртгэл хууль зүйн хувьд хүчинтэй байгаа. Хэрэв шинэ дарга бүртгэгдсэн бол хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн намын гэрчилгээ дээр шинээр бичилт хийж, мэдээллийг нь өөрчлөх байсан. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг нь төрийн сонгууль. Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу явагдана. Түүнээс биш АН-ын дотоод асуудал дүрмээр зохицуулагдана. АН-ын дотоод маргаантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн буруу ойлголт нь ташаа гэдгийг хэлмээр байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС НЭР ДЭВШИГЧИД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:
Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна