2020 оны УИХ-ын сонгуулиар "Та бидний эвсэл"-ээс Орхон аймагт нэр дэвшин сонгогдсон МАХН-ын дэд дарга С.Ганбаатар намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр "МАН, МАХН нэгдэж хурлаа хийж байна. Би энэхүү хуралд нь хүндэтгэлтэй хандаж байна. Эрх баригчидтай хийх тэмцэлд хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна.
МАН-тай миний бие нийлэх боломжгүй учраас ийм шийдвэр гаргаж байна. УИХ дээр сонгогчдынхоо дуу хоолойг өргөж ажиллана. Эрдэнэтчүүд маань эрх баригчдыг хянаарай гэж намайг сонгосон. УИХ-д байгаа МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж тэд надад саналаа өгөөгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна