Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хоригт хууль зүйн үндэслэл алга


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ерөнхийлөгчийн хоригтой танилцлаа. Хууль зүйн үндэслэл бичигдээгүй байна. Илүү улстөржсөн байна. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсан учраас эцсийн шийдвэр болж байгаа юм. Ерөнхийлөгч өөрийг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтэд хориг тавих эрхтэй юу. Ерөнхийлөгчийн хориг эцэс төгсгөлгүй асуудал үүсгэж байна. Өмнө нь хоригийг хүлээж аваагүй УИХ-ын шийдвэрт хориг тавьж байсан. Ерөнхийлөгч өнгөрсөн дөрвөн жилд хуулийн зөвлөхгүй ажилласан юм уу. 

Ерөнхийлөгч хориг дээрээ Цэцийг, УИХ, МАН-ыг буруутгаж байна. Өөрөөс нь өөр бусдыг хуйвалдаж байна гэнэ" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна