БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу манай улс өнөөдөр ээлжит 334,400 тун Веросэлл вакцин хүлээн авна. Вакцин тээсэн МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Бээжин хотоос хөөрсөн бөгөөд 15.23 цагт Буян-Ухаа нисэх буудалд газардах товтой байна. Веросэлл вакцины дараагийн ээлж тавдугаар сарын 1, 3-нд ирнэ хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудаснаа мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна