БНСУ-ын “Samsung Electronics” компанийн гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн борлуулалт өссөнөөр энэ оны эхний улирлын орлого нь зах зээлийн урьдчилсан таамаглалыг эвджээ.
“Манай компани энэ оны 1-3 дугаар сарын хугацаанд 7.14 их наяд воны /6.4 тэрбум ам.доллар/ цэвэр орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 46.2 хувиар өслөө” гэж тус компани өнөөдөр мэдээлсэн байна. Мөн үйл ажиллагааны ашиг нь 45.5 хувиар өсөж, 9.38 их наяд вонд хүрчээ.
Үүний зэрэгцээ борлуулалт нь 18.2 хувиар өсөж, 65.38 тэрбум вонд хүрсэн нь жилийн эхний улиралд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эдгээр нь “Samsung” компаниас энэ сарын эхээр танилцуулаад байсан орлогын төлөвтэй нийцэж, зах зээлийн урьдчилсан таамаглалыг давсан байна.
“Samsung”-ийн мэдээлснээр, шинэ гар утаснуудыг танилцуулснаар энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт нь огцом нэмэгдсэн бол хоёрдугаар сард цасан шуурганы улмаас АНУ-ын Техас муж улс дахь Остин хотын хагас дамжуулагчийн үйлдвэр нэг сарын турш үйл ажиллагаагаа зогсоосон нь чипийн үйлдвэрлэлд нь сөргөөр нөлөөлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна