Африкт коронавирусын халдвар авсан хүний тоо 4.5 сая давжээ

10 цаг 39 минутын өмнө

Африкийн орнуудад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусын халдвар авсан хүний тоо 4.5 саяыг давлаа гэж тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. 

Лхагва гаргийн оройны байдлаар Африк тивд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 4'524'702-т хүрч, нас баралтын тохиолдол 120'802 болсон байна.

Африкийн орнуудын дунд халдварын тохиолдлын тоогоор ӨАБНУ нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд 1 577'200 хүн халдвар авчээ. Тус улсын дараагаар  Марокко /509'972/, Тунис /303'584/ улсууд орж байна. Коронавирусын өвчлөл Африкийн өмнөд хэсэгт өндөр байгаа бол Төв Африкт харьцангуй бага байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна