УИХ-ын С.Ганбаатар нэг өдрийн дотор МАХН-ын гишүүнчлэл, дэд даргаасаа түдгэлзэж, Ардчилсан намд элсч байгаагаа зарласан. Түүний хувьд Ардчилсан намтай нэгдэж, эрх баригчидтай тэмцэхээ илэрхийлсэн юм. Гэвч түүнийг Ардчилсан намын гишүүн биш, албан ёсоор бүртгэгдээгүй хэмээн С.Эрдэнэ мэдэгдсэн юм. Тэрбээр “Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч, АН-д элслээ гэж. АН-д хэн нэг УИХ-ын гишүүн, С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй” гэж мэдэгдсэн юм.
Мөн Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл “Намд маань фэнгшү Ганбаатар элсч. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ. Нэгд, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагыг хангахгүй. Хоёрт, АН бол дуртай нь ирээд нэр дэвшээд явдаг хямд Motel биш. Гуравт, АН нь чавесчуудын нам биш, өөр мундаг нэр дэвшигчтэй” хэмээн сош
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна