Өвөр Монголд гахайн мялзан өвчин гарлаа


Хятадын ХААЯ-наас Өвөр Монголд гахайн мялзан өвчин гарлаа гэж зарлалаа. Энэ он гарсаар 10 дахь удаагаа халдварт өвчин гарж байгаа нь энэ юм.

Мялзан өвчин Бугат хотын ойролцоох гахайн фермд гарчээ. Тус аж ахуйн 432 гахайнаас 343 нь мялзан өвчнөөр үхсэн байна.

Мөн Шинжаанд гахайн мялзан өвчний хоёр тохиолдол бүртгэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна