ЭМЯ-наас мэдээлж байна.
Улсын хэмжээнд 4-р сарын 29-ний өдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Эдгээр иргэд энэ сарын 23, 26-ны өдөр Энэтхэг, Казахстанаас ирсэн байна.
Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт ковид-19-ийн хүндрэлээс найман хүн нас барж, нас барсан хүний тоо 110 боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна