Говь-Алтай аймагт 54 хүн халдвар авсан нь сүүлийн хоёр хоногт батлагдлаа


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1356 тохиолдол бүртгэгдсэнээс 28 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн, 138 нь орон нутагт бүртгэгдлээ. Аймгуудад сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлыг тоог үзвэл:

  • Дархан-Уул- 35
  • Говь-Алтай, Төв аймагт тус бүр- 21
  • Сэлэнгэ- 19
  • Ховд- 14
  • Завхан- 10
  • Орхон- 4
  • Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Өвөрхангайд тус бүр-2
  • Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Баянхонгорт тус бүр- 1 тохиолдол бүртгэгдлээ.

Аймгуудаас Дархан-Уул аймагт 621, Орхонд 401, Архангай аймагт 301 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо хамгийн өндөр байна. Говь-Алтай аймагт өчигдрийн мэдээгээр 33 хүн халдвар авсныг зарлаж байсан бол өнөөдөр 21-ээр нэмэгдэж, 54 боллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна