Дэлхий даяар коронавирусын халдвар авсан хүний нийт тоо 150 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулав.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ коронавирусын халдвар цар тахал болсныг албан ёсоор зарласнаас хойш 13 сар орчмын хугацаа өнгөрөөд буй энэ үед халдварын тохиолдлын тоо ийм өндөр хэмжээнд хүрлээ.
Хэдийгээр коронавирусын эсрэг вакцинуудыг асар хурдан хугацаанд гарган авч, олон орон халдварын тархалтыг хяналтдаа аваад байгаа боловч дэлхийн хэмжээнд өдөр бүр олон зуун мянган шинэ тохиолдол бүртгэгдсээр байна.
Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 905 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ.
Дэлхий даяар өнөөдрийн байдлаар 3.1 сая гаруй хүн халдварын улмаас нас барсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна