"Зөв ХҮН электорат" эвслээс эхлүүлсэн "Ерөнхийлөгчөө захиалъя" аян эхлүүлж, тэндээс сонгогдсон хүмүүст ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүмүүстээ санал хүргүүлж байгаа.
Зүрхний эмч Бундангийн Болдсайханд мөн ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал хүргүүлсэн бөгөөд тэрбээр саналыг хүлээн авч байгаагаа тус эвсэлд бичгээр хүргүүлснээ мэдэгдээд:
“Зөв хүн Электорат”эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал ирсэн. Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа, баярлалаа.
Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна